Карьер

Хүний нөөцийн бодлого

ceci

Манай байгууллага нь санхүүгийн салбарт тогтвортой өсөлттэй, эрч хүчтэй ажиллаж буй залуу хамт олон юм

Бид ажилтнуудынхаа карьерын өсөлт, хөгжилд бодит боломжийг бүрдүүлж, тасралтгүй суралцах орчин, оролцоог дэмжин, ажил амьдралын тэнцвэрийг хангасан бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна

  • Нээлттэй | Карьер өсөлтийн нээлттэй орчин
  • Авьяас | Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой ажиллах боломж
  • Хөгжүүлэх | Тасралтгүй суралцаж, ур чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл үргэлж дэмжигддэг
  • Гүйцэтгэл | Гүйцэтгэлд суурилсан цалин, урамшуулал
  • Хүндэтгэлтэй | Тэгш эрх, хүндэтгэлтэй харилцааг эрхэмлэгч
  • Байгууллагын соёл | Эерэг уур амьсгал

 

Бидэнтэй нэгдсэнээр

  • Найрсаг залуу хамт олон
  • Карьер өсөх бодит боломж
  • Сургалт хөгжлийг дэмжсэн орчин
  • Ажил амьдралын тэнцвэрийг хангасан бодлого
  • Өрсөлдөхүйц цалин, гүйцэтгэлд суурилсан урамшуулал
  • Ажилтанд чиглэсэн хөнгөлөлт, дэмжлэг

 

Ажилтны сонгон шалгаруулах процесс

  1. Анкетийн сонгон шалгаруулалт

Таны илгээсэн анкетаар тухайн ажлын байранд тохирох эсэхийг урьдчилан үнэлнэ. Анкетийг Хүний нөөцийн мэргэжилтэн болон холбогдох удирдлагууд хамтран хянаж, сонгон шалгаруулалтын үр дүнг танд мэдэгдэнэ.

2. Эхний шатны ярилцлага

Анкетийн шатанд тэнцсэн ажил горилогчтой эхний шатны ярилцлагыг зохион байгуулна. Ярилцлагыг Хүний нөөцийн мэргэжилтэн болон ажлын байрны удирдлага хамтран явуулна. Ажлын байрнаас хамааран нэгээс дээш шатны ярилцлага авах боломжтой бөгөөд ярилцлагын үр дүнг ажлын 3 хоногийн дотор мэдэгдэнэ.

3. Ур чадварын шалгаруулалт

Компанийн онцлог, албан тушаалаас хамааран зарим албан тушаалд нэмэлт сонгон шалгаруулалт явуулдаг. Нэмэлт сонгон шалгаруулалтыг мэргэжлийн шалгалт өгөх, гэрийн даалгавар өгөх, илтгэл бэлтгэх хэлбэрээр хийж болно.

4. Шийдвэр гаргалт

Урьдчилсан сонгон шалгаруулалтын үе шатууд дууссаны дараа компанийн Хүний нөөцийн ажилтан, удирдлага хамтран шийдвэр гаргана. Хүний нөөц танд эцсийн шийдвэрийг танилцуулах болно.

 

 

Нээлттэй ажлын байр
Ажлын байр
Явц
Нээлтийн огноо
Хаалтын огноо
Дээш