“Си И Си Инвестмент ББСБ” нь 2013 оны 11-р сарын 06-ны өдөр Монголын банк санхүүгийн салбарт зээл, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр “Юнайтэд Прожектс Корпорейшн” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан.
2022 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлэн зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд санал болгож, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр одоогийн байдлаар өөрийн 3 биет салбар, хамтрагч байгууллагын 4 цахим сувагтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Шинэ жишиг тогтооно
Хүмүүн капиталын чадамжийг технологийн хөгжилтэй уялдуулан ухаалаг хөрөнгө оруулагч болно

Компани хуулиар хүлээсэн үүргээ хүндэтгэн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, Удирдах ажилтан, Ажилтнуудын зохистой харилцааг бий болгож, өөрийн чиг үүргийг хараат бусаар биелүүлэх, хяналт тавих, бүх шатандаа хариуцлага хүлээх тогтолцоог бий болгон Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.