Эрт урд цагт дөрвөн уулын дунд, ойн шугуйгаар хүрээлэгдсэн, гол горхи элбэгтэй аз жаргалаар дүүрэн нэгэн хотод зүү орох зайгүй нөхөрлөдөг Боловсрол, Хүсэл хэмээх хоёр найз амьдран суудаг байжээ.
Нэгэн удаа Хүсэл өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд зээл авах хэрэгтэй болж энэ тухайгаа Боловсрол найздаа хэлж тэд хамтран зөв, ухаалгаар зээл авахаар хотын төв орших санхүү зээлийн талбай руу явжээ.
Боловсрол, Хүсэл хоёр Зээлийн төв талбайд очиход толгой эргэм олон зээлийн бүтээгдэхүүнүүд, тэднийг борлуулагч нар угтан авлаа. Тус төвийн үүдээр ормогц, нэгэн борлуулагч, “Зээл хэрэгтэй байна уу, орлого нотлохгүйгээр, өр орлогын харьцаа тооцохгүй, хүссэн дүнгээрээ зээл аваарай” гэж тэдэнд хандан чангаар хэлэв. Үүнийг сонсмогцоо;
Хүсэл “Хөөх очоод гарын үсгээ зураад хүссэн зээлээ авч болох юм биш үү, бас хэрэгцээнээсээ илүү зээл авах боломжтой юм шиг байна. Эндээс зээлээ авъя гэж яаравчлан хэлэхэд.
Боловсрол: Найз минь түр хүлээ. Өр төлбөр болон орлогын харьцаа гэж чухал зүйл байдаг. Хэрэв зээлийн сар бүрийн төлбөрийг өөрийн орлогын 70 доош хувьд байхаар тооцож авахгүй бол өрийн дарамтад орж, мөрөөдлөө биелүүлэх биш эсрэгээрээ найдваргүй зээлдэгч болж муу нэртэй болох эрсдэлтэй. Тиймээс эхлээд чи ямар зорилгоор зээл авах гэж байгаа бэ? Тэр зорилгод тохирох зээлийн хэмжээг тооцож, дараа нь өөрийн орлого тухайн зээлийг төлөх хэмжээнд хангалттай хүрч байгаа эсэхийг нарийн тооцох хэрэгтэй, Мөн зээл авах юм бол надад ямар үр өгөөж, үнэ цэн өгөх вэ? Гэж өөрөөсөө асуух хэрэгтэй гэж зөвлөжээ.
Тэд цааш үргэлжлүүлэн явж зээлийн бүтээгдэхүүний талаарх мэдээлэлтэй танилцаж байтал,
Хүсэл: Зээлийн хүү гэж юу вэ? өөр өөр байх юм. гэж Боловсролд хандан хэлэхэд:
Боловсрол: Зээлийн хүү бол энэ бүтээгдэхүүний үнэ юм. Зээл авахын тулд эдгээр хүүг хооронд нь харьцуулах хэрэгтэй гэж хариулав.
Хүсэл: Аан тийм үү, сайн зээлийн түүх гэдэг нь ямар учиртай юм бол? гэж дахин асуув.
Боловсрол: энэ бол чамайг хэр итгэлтэй харилцагч бэ гэдгийг илэрхийлэх зүйл. Бид зээл авсан бол сайн түүх бүтээхийг зорих хэрэгтэй. Хэрэв муу зээлийн түүхтэй бол зээлийн захаас бүтээгдэхүүн авч чадахгүй гэж хэлэв.
Ингээд Боловсрол, Хүсэл хоёр зорилгоо тодорхойлж, зорилготойгоо уялдуулж зээлийн хэмжээг тогтоож, зээлийн бүтээгдэхүүний хүүг харьцуулж үзээд,
Хүсэл: За би энэ зээлийг авъя гэж шийдэмгий хэлэхэд
Боловсрол: Сайн бодоорой найз минь: Бид нэг зүйлийг хийх хэрэгтэй. Зээлийн эргэн төлөх хугацааг хоёулаа тооцоогүй байна. Учир нь богино хугацаагаар зээл авах нь сарын төлбөр өндөр боловч, нийт төлөх хүүгийн төлбөр бага байдаг. Харин илүү урт хугацаа нь сар бүрийн төлбөр бага, илүү хялбар төлөх боломжийг олгодог ч урт хугацаандаа илүү хүүгийн төлбөр төлсөн байдаг. Мөн зээлийн сонгосон хугацаа нь өмнө хэлж байсан өр төлбөр, орлогын харьцаатай нягт уялдаатай зүйл юм. гэж хэлэв.
Энэ бүхий эцэст Хүсэл, Боловсрол хоёр өөрт тохиорох зээлийн бүтээгдэхүүнийг амжилттай сонгосон тул уншигчдад хандаж дараах үгсийг үлдээв:
Хэрэгцээгээ ойлгох: Зээл нь ухаалга хөрөнгө оруулалт байх ёстой, танд эргээд үнэ цэн авчирч чадах тэр зүйлийг зээлээр санхүүжүүл.
Эргэн төлбөрийн дүн тохируулах: Өөрийн орлогын хэмжээ, орлого орж ирэх хугацааг нарийн тодорхойлж, түүнд яг тохирсон байдлаар зээлийн эргэн төлөлтийн дүн, хугацааг сонго.
Боловсрол, хүсэл мөрөөдөл таны аяллын хөтөч болж, мэргэн ухаан, ухаалаг шийдвэр таны замыг гэрэлтүүлэх болно.
Ухаалаг хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэгч CECI