Санхүүгийн боловсролд

Эргэлзээг хөшүүрэг болгох эрсдэлтэй сонголт

Боловсрол бол энэ түүхийн гол дүр ба тэр үргэлж өөрийнхөө мэдлэг, ур чадварт анхаарч, тасралтгүй суралцахыг эрмэлздэг билээ.

Тэрээр чанартай боловсрол эзэмшихийг мөрөөддөг ч энэ нь их хэмжээний санхүүжилт шаардлагатай болдог.

Боловсрол өмнө нь зээлийг хөшүүрэг болгон амьдралд ашиглах талаар CECI-ийн нийтлэлийг уншиж, зээлийн хөшүүрэг хэрхэн ажилладаг талаар мэдлэг олж авсан юм. Учир нь хадгаламж, тэтгэлэг болон боловсролын зээлийг үр дүнтэй хослуулснаар шаардлагатай санхүүжилтийг бий болгох боломжтой гэх үзэл баримтлал нь Боловсролын сонирхлыг татсан юм. Энэхүү хөшүүрэг нь Боловсролд чанартай боловсролыг эзэмших боломжийг олгох билээ.

Гэвч Эргэлзээ түүнийг ятгаж эхлэв. Бид Зээлээ төлж чадахгүй бол яах вэ? Зээлийн хүү өсвөл яах вэ? Эрсдэлд тийм сайхан зүйл биш шүү хэмээв.

Боловсрол яг одоо зорилгодоо хүрч чанартай боловсролыг эзэмших үү эсвэл түүний дотор оршин байдаг Эргэлзээ-ийн үгийг дагаж үйлдэл хийхгүй, зүгээр суух уу гэдгийг шийдэх салаа замын уулзвар дээр зогсож байна.

Боловсрол нухацтай бодож, зээлийн хөшүүргийг өөрийн зорилготой дахин уялдуулж, энэ тухай “Зээл авахын өмнө юу мэдэх ёстой вэ? Хэмээх нийтлэлтэй танилцаж өөрийн хүсэл, зээл авахын сул тал, давуу тал болон эргэн төлөлтийн нөхцөл, санхүүгийн төлөвлөлтийн ач холбогдлын талаар лавлан судлахаар шийдэв.

Судалгааны үр дүн Боловсрол эргэлзээг орхиж, зээлийн хүсэлт бөглөснөөр хөшүүргийг ашиглан мөрөөдөлдөө хүрэх нэг алхмыг хийжээ. Учир нь зарим үед эрсдэлээ тооцож алхам хийх нь амжилтад хүргэдэг билээ.

Алдартай үг: Хэн ч чамаас булааж авч чадахгүй ганц зүйл бол Боловсрол юм. 


Та Ухаалгаар сонго, учир нь хөшүүрэг таныг хүлээж байна.



Дээш