Ур чадвартай талент таныг "Ахлах нягтлан бодогч"-ийн ажилд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ахлах нягтлан бодогчийн үүрэг хариуцлага нь санхүүгийн бүх үйл ажиллагааг удирдах, хяналт тавих бөгөөд нягтлан бодох бүртгэлийн багийг манлайлж, компанийн санхүүгийн тайлагналыг чанартай гүйцэтгэхэд чиглэж ажиллана.
Танд өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаанаас гадна стратегийн шийдвэр гаргалтад оролцох боломж олгогдох бөгөөд, улирал, жилийн санхүүгийн тайланг бэлтгэхийн зэрэгцээ дотоод хяналтын систем, санхүүгийн процессыг сайжруулах ажлыг хариуцна.
- Санхүүгийн бүх тайлан, мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нь боловсруулж бэлтгэх
- Нягтлан бодох багийн ажлыг удирдах, зохицуулах
- Сар, улирал, жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн дагуу бэлтгэх
- Татварын тооцоо, тайлагналыг хариуцаж, хугацаанд нь тайлагнах
- Төсөв төлөвлөлт, зардлын хяналт тавих
- Дотоод хяналтын системийг бэхжүүлэх, сайжруулах
- Барилга, менежментийн салбарын тусгай нягтлан бодох бүртгэлийн асуудлуудыг шийдвэрлэх
- Аудитын шалгалтыг хариуцан ажиллана
Тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тухайн салбарт болон мэргэжлээрээ ахлах болон ерөнхий нягтлан бодогчоор ажилласан туршлагатай
- Судалгаа шинжилгээ, тооцоололд үндэслэн шийдвэр гаргах чадвартай
- Асуудал боловсруулж, танилцуулах, удирдлагад тайлагнах чадвартай
- Ажлыг төлөвлөх, хариуцан хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах чадвартай
- Мэргэжлийн ёс зүйтэй, зарчимч, нийтэч байх
- Банк санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Манай хамт олонтой нэгдсэнээр
- Гүйцэтгэлийн урамшуулал үндсэн цалин дээр нэмж авах
- Бүх ажилтанд хоолны мөнгө олгогдоно
- Сар бүр спорт төвд хамрагдах дэмжлэг (мөнгөөр) хөтөлбөртэй
- Эрүүл мэндийн багцын үзлэгт жил бүр
- Тасралтгүй өсөж, хөгжих сургалтууд
- Цалинтай чөлөө, тэтгэмж, хамт олны олон олон арга хэмжээний нэг хэсэг байх боломжтой.
Та өөрийн CV-ээ ariunzul.s@upg.mn болон сайтаар анкет илгээж, шаардлагатай тохиолдолд 8606-0560 дугаараар холбогдоорой.