Мэдээ

"Empowered by CECI 2.0" хөтөлбөрийн ялагчаар FOODY Mongolia тодорлоо!

Бизнес эрхлэгчдийг тогтвортой хөгжилд уриалах, байгаль орчинд ээлтэй ногоон бизнес рүү шилжихэд шаардлагатай мэдлэг, санхүүжилтээр дэмжих зорилготой "Empowered by CECI 2.0 - Бизнесээ Ногоон болгох хөтөлбөр" хөтөлбөрийн ялагчаар FOODY Mongolia тодорлоо!

"FOODY Mongolia"-ийн "Ногоон шилжилт"-ийн төсөл нь нийгэмд өндөр эерэг үр нөлөө үзүүлэх, тогтвортой ногоон бизнесийн үйл ажиллагааг дэмжих шийдэл байсан тул ийнхүү Ногоон хөнгөлөлттэй санхүүжилтийн эзэн боллоо. Шилдэг оролцогч байгууллага нь олгогдож буй санхүүжилтийг шалгарсан төслийнхөө дагуу ногоон шилжилтийг бодитоор хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаандаа шууд зарцуулах болно.

Та бүхний хариуцлагатай үйл ажиллагаа цаашид байгаль орчныг хамгаалах, нөөцийг зөв зохистой ашиглах, нийгэмд эерэг нөлөө бий болгох чухал түүчээ байх болтугай.

Ухаалаг санхүүжилт Тогтвортой ирээдүй

ceci



Дээш