Зээлийн эргэн төлөлтийг зөвхөн санхүүгийн ачаалал эсвэл заавал биелүүлэх шаардлага гэж харах нь өрөөсгөл юм. Харин сар бүрийн сахилга баттай төлөлт нь таны санхүүгийн аюулгүй байдал, бие даасан байдлыг хангах хамгийн найдвартай суурь болдог.
Зээлийн оноогоо өсгөж, зээлийн түүхээ сайжруулна
Санхүүгийн байгууллагууд танд зээл олгохдоо хамгийн эхэнд таны Зээлийн оноо болон Монгол банкны Зээлийн мэдээллийн сангийн түүхийг хардаг. Сар бүр хугацаандаа төлсөн төлөлт бүр таны зээлийн оноог өсгөх бөгөөд зээлийн сайн түүхтэй харилцагч нь банк, ББСБ-уудын хувьд хамгийн "үнэ цэнтэй" харилцагч болдог.
Санхүүгийн найдвартай байдлаа хадгалж, эрсдэлээс сэргийлнэ
Эргэн төлөлт хоцроход үүсэх торгууль, алданги нь таны төсөвт чимээгүй ачаалал үүсгэж байдаг ба зээлээ цаг тухайд нь төлөх нь илүүдэл алдангийн эрсдэлээс хамгаалахын хажуугаар, санхүүгийн сахилга батыг бүрдүүлж, сэтгэл зүйн тайван нөхцөл байдлыг бүрдүүлдэг.
Тулсан үед ашиглах өндөр дүнтэй зээлийн боломжийг нээнэ
Амьдралд болон бизнест гэнэтийн томоохон хөрөнгө оруулалт шаардагдах үе олон тохиолддог. Өмнө нь зээлээ ягштал цагт нь төлж байсан харилцагчид санхүүгийн байгууллагууд бүрэн итгэж, шаардлагатай үед нь илүү өндөр дүнтэй, уян хатан зээлийг шуурхай шийдэж өгдөг.
Илүү бага хүүтэй зээл авах нөхцөл бүрдүүлнэ
Зээлийн өндөр оноотой, хариуцлагатай харилцагчдад зориулсан тусгай нөхцөл, хүүгийн хөнгөлөлт болон шимтгэлгүй урамшуулалт хөтөлбөрүүд үргэлж нээлттэй байдаг. Товчхондоо, та сахилга баттай байснаараа ирээдүйд төлөх хүүгийн зардлаа бодитоор хэмнэж чадна гэсэн үг юм.
