Мэдээ

Боловсрол Бидний Ирээдүй хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна.

Чанартай боловсролыг эзэмших боломжийг нэмэгдүүлэх, тулгарч буй бэрхшээл сорилтыг багасгах зорилгоор Боловсрол бидний ирээдүй хөтөлбөрийг Си И Си Инвемсмент ББСБ-аас санаачлан хувийн хэвшлийн сургуулиудтай хамтран хэрэгжүүлээд байна.

Уг хөтөлбөр нь чанартай боловсролыг олгогч хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцах хүсэлтэй ч сургалтын төлбөрийг бүтэн төлөх боломжгүй, эсвэл сургалтын төлбөрийг төлөхөд богино хугацааны санхүүгийн хүндрэл учирсан айл, өрхөд өртөг багатайгаар, өөрийн орлогод уялдуулан шийдэх боломжийг олгож байна.

Тодруулбал: статистикийн 2024 оны нэгдүгээр улирлын дүнгээр Монгол улсын хэмжээнд 983.5 мянган айл өрх бүртгэлтэй байгаа ба нийт өрхийн 54.6 хувь нь 2.1 сая хүртэлх орлоготой, 32.3 хувь нь 2.1-4.0 сая төгрөгийн дундаж орлоготой, харин үлдсэн 13.1 хувь нь 4.0 сая төгрөгөөс дээш дундаж орлоготой байна (Үндэсний статистикийн хороо, 2024). Мөн тус айл өрхийн дундаж хэрэглээний зардал 2.05 сая төгрөг байгаа ба үүнээс 77 хувь буюу 1.59 сая төгрөг нь бараа үйлчилгээ, 21% буюу 426.5 мянган төгрөг нь хүнсний бүтээгдэхүүн, 2 хувь буюу 41.5 мянган төгрөг нь бэлэг, тусламж хэлбэрээр зарцуулагддаг ба хуримтлалд зориулагдаагүй байна. (Үндэсний статистикийн хороо, 2023)  

Түүнчлэн зах зээл дээр боловсролд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн бага учир дээр дурдсан айл өрхүүд ,бусад зээлийн бүтээгдэхүүнээр сургалтын төлбөр төлөх нь нийтлэг тохиолдог байна.

Бидний зүгээс 400 гаруй эцэг эхчүүдийг хамруулсан судалгаагаар, тэдний 50 орчим хувь нь Цалингийн зээл, 20 орчим хувь нь аппликейшнын зээл, мөн 20 орчим хувь нь эмээ өвөө нарын зүгээс хандив, тэтгэмж өгөх хэлбэрээр, үлдсэн 10% нь өөрсдийн хуримтлалаар сургалтын төлбөрийг төлдөг байна.  

Гэтэл банкнуудын цалингийн зээл нь өр орлогын харьцааг 45-60% гээд тодорхой тусгасан, ипотекийн зээлдээ айл өрх цалингийн зээл авах боломж тэр бүр гардаггүй, финтек зээлийн аппликейшнын сарын дундаж хүү 3.8 хувьтай байдаг, мөн Сургуулийн зүгээс сургалтын төлбөрийг 1-3 хуваан төлөх, анх элсэн орж байгаа бол бүтэн төлөх нөхцөлийг санал болгодог, хувийн хэвшлийн сургалтын дундаж төлбөр 9.0 сая орчим байгаа зэрэг бэрхшээл, сорилтууд тулгардаг байна.

Бид сургуулиудтай хамтран сургалтын төлбөрөө өртөг багатайгаар санхүүжүүлэх, бодит мөнгөн урамшуулал авах, сэтгэл зүйн боловсролыг олон улсын хөтөлбөрийн дагуу эзэмших зэрэг үнэ цэнийг бий болгож байна.

“Чамаас хэн ч авч чадахгүй ганцхан зүйл бол БОЛОВСРОЛ юм” (Элин Нордегрен)

Хамтран ажиллах хүсэлт илгээх: ЭНД дарна уу, 

Боловсролын зээлийн хүсэлт илгээх: ЭНД дарна уу, 



Дээш