"Empowered by CECI 2.0" хөтөлбөрийн маань хамгийн хариуцлагатай, үр дүнтэй хэсэг болох "Ногоон шилжилтийн төлөвлөгөө боловсруулах" үе шат үргэлжилж байгаа. Төлөвлөгөөний боловсруулах явцад тодорхойгүй зүйлс болон эргэлзээтэй асуултууд тулгарч байж болзошгүй тул оролцогчдодоо зориулан төлөвлөгөөгөө илүү оновчтой бичихэд туслах дараах практик зөвлөмжийг хүргэж байна.
ОЙЛГО: Том зургаар харах
Улс орнууд болон санхүүгийн салбар яагаад Тогтвортой хөгжлийг дэмжиж байгааг сургалтаар бид хэдийн ойлгосон. Таны бизнес зөвхөн ашиг олох бус, байгаль орчин болон нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлж, урт хугацаанд эрсдэлгүй оршин тогтнох вэ? гэдгээ том зургаар нь төсөөлөн хараарай.
ТАНИХ: Бизнес дэх асуудлаа оношлох
Өөрийн бизнест хамаарах Байгаль орчин (E), Нийгэм (S), Засаглалын (G) гол асуудлуудыг зааглан харж, оношлоорой. Тухайлбал:
ЭРЭМБЭЛ: Хамгийн чухлаасаа эхлэх
Ногоон шилжилтийн сайжруулалт, өөрчлөлтийг нэг дор хийх гэж хичээх шаардлагагүй. Хамгийн их эрсдэл дагуулж буй болон нөгөө талдаа санхүүгийн хэмнэлт авчирч болох боломжоо бизнесийн нөлөөлөлтэй нь цуг эрэмбэлээрэй.
ТӨЛӨВЛӨ: Санхүүжилт ба бодит арга хэмжээнүүд
Ногоон шилжилт хийх бодит арга хэмжээнүүд болон 50 сая төгрөгийн (36 сарын хугацаатай, 1-1.5% хүүтэй) зээлийн ашиглалтыг нарийвчлан бичээрэй.
Товчхондоо
БО, Н, З-ийн алийг нь ч бүү орхи — Хамгийн чухлаасаа эхэл!
Баримтаар нотол — Хаанаас эхэлсэн, юу хэрэгжүүлсэн, ямар үр дүнд хүрснээ баримтаар нотлохоо бүү мартаарай.
Тоон мэдээллээр ярь — Төлөвлөгөөндөө тоон мэдээллээ сайн оруулж, гарах үр дүнг нь хэмжихэд хялбар болгоорой.