Мэдээ

Empowered by CECI 2.0 - Бизнесээ Ногоон болгох хөтөлбөрийн сургалт эхэллээ

"Empowered by CECI 2.0 - Бизнесээ Ногоон болгох хөтөлбөр"-ийн бүртгэл дуусаж, дараагийн шатны үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо.

Хөтөлбөрт хамрагдсан нийт оролцогчдодоо зориулан, хөтөлбөрийн үндсэн төлөвлөгөөг боловсруулахаас өмнө мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чадавхжуулах сургалтаа зохион байгуулах гэж байна.

  • Эхний сургалтаар Тогтвортой Санхүүжилтийн холбооны (ТоС) Стандарт баталгаажуулалтын менежер Г.Болормаа хүрэлцэн ирж, БОНЗ болон Ногоон бизнесийн суурь ойлголт, яагаад бизнестээ Ногоон шилжилт хийх хэрэгтэй тухай;
  • Хөтөлбөрийн хоёр дох сургалтад Тогтвортой Санхүүжилтийн холбооны (ТоС) хэрэгжилт, хамтын ажиллагаа хариуцсан ахлах менежер Г.Онон хүрэлцэн ирж, ЖДҮ-ийн Ногоон санхүүжилтийн боломжийг тодорхойлох, МУ-ын Ногоон таксономын суурь ойлголтын талаар тус тус мэргэжлийн зөвлөгөө, сургалт үзүүлнэ.

Хөтөлбөрт хамрагдан бүртгүүлсэн нийт бизнес эрхлэгч та бүхэн сургалтдаа идэвхтэй хамрагдаарай.

Ухаалаг санхүүжилт Тогтвортой ирээдүй

ceciceci



Дээш