"Empowered by CECI 2.0 - Бизнесээ Ногоон болгох хөтөлбөр"-ийн Тогтвортой Санхүүжилтийн холбоотой (ТоС) хамтарсан сургалт амжилттай болж өндөрлөсөн бөгөөд энэхүү сургалтаар бизнес эрхлэгчид маань үйл ажиллагаандаа Ногоон шилжилт хийх практик боломжууд, ESG баталгаажуулалт болон ЖДҮ-ийн Ногоон санхүүжилтийн боломжийг татах арга замууд, МУ-ын Ногоон таксономын суурь ойлголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг авлаа.
Хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, практик зөвлөмжүүд нь дараагийн шат болох "Бизнестээ ногоон шилжилт хийх төлөвлөгөө" боловсруулахад нь томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Тогтвортой ирээдүйг зорин урагшилж буй нийт оролцогчдодоо дараагийн шатанд нь амжилт хүсье!
Ухаалаг санхүүжилт Тогтвортой ирээдүй

