Си-И-Си Инвестмент нь 2025 онд жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамддаг санхүүжилт, хөрөнгө оруулалтын удирдлагын асуудалд шийдэл болгож "Empowered by CECI 1.0 - Жижиг дунд бизнесийн өсөлтийн хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Тус хөтөлбөрт зуслан болон хотын захын айл өрхүүдийн чанартай, баталгаатай махны хэрэгцээг хангах зорилготой "Fresh House" компанийн "Бэлх хаус" төсөл шилдгээр шалгарч эхний 6 сар 1.5% хүүтэй, уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийн санхүүжилт авч, санхүүгийн удирдлагын сургалт, зөвлөгөө үйлчилгээнд хамрагдсан.
Харин энэ жилийн хувьд бизнес эрхлэгчдийг тогтвортой хөгжлийн бодлогод уриалах, үйл ажиллагааг нь байгальд ээлтэй "Ногоон бизнес" рүү шилжихэд шаардлагатай мэдлэг мэдээллээр хангаж, байгаль орчин болон нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төслийг дэмжин ажиллах үүднээс "Empowered by CECI 2.0 - Бизнесээ Ногоон болгох хөтөлбөр"-ийг Тогтвортой Санхүүгийн холбоотой (ТоС) хамтран зохион байгуулж байна.
"Empowered by CECI 2.0" хөтөлбөр нь нийгэм болон байгаль орчинд хамгийн өндөр эерэг нөлөөлөл үзүүлэх шилдэг 1 төсөлд "Ногоон шилжилтийн хөнгөлөлттэй санхүүжилт" болох 50 сая хүртэлх төгрөгийн хамгийн бага хүүтэй (1-1.5%) уян хатан санхүүжилт олгоно.
Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?
Хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа
Хөтөлбөрт бүртгүүлэх
Бид бизнес эрхлэгчдэд зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй, Ногоон шилжилтийн суурь мэдлэгийг олгож, байгаль дэлхийдээ ээлтэй, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээхийг зорьж байгаа бөгөөд бизнесээ байгальд ээлтэйгээр хөгжүүлэх шилдэг бизнес төлөвлөгөөг бид хүлээж байна.
Ухаалаг санхүүжилт Тогтвортой ирээдүй

