Си-И-Си Инвестмент нь Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандартын хамрах хүрээгээ өргөтгөж “Финтек зээлийн үйл ажиллагааны эрхийн баталгаажуулалт”-аа амжилттай хийлээ.
Энэ нь финтек зээлийн үйлчилгээ нэвтрүүлэх үед харилцагч цахимаар бүртгүүлэх, хувийн мэдээллээ оруулах, зээл судлуулах, гүйлгээ хийх зэрэг бүхий л технологид суурилсан үйл явц нь мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангаж, харилцагчийн хувийн дата мэдээлэл алдагдах кибер халдлагын эрсдэлгүй, найдвартай байдлыг хангаж буйг илтгэнэ.
