Мэдээ

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ceciСи И Си Инвестмент ББСБ нь Боловсрол бидний ирээдүй хөтөлбөрийг санаачлагч билээ. Уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр FOCUS Family олон улсын хөтөлбөрийн монгол дахь төлөөлөгч Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв ТББ-тай хамтран хөтөлбөрт хамрагдсан суралцагсдын сэтгэл зүй боловсролыг дэмжих зорилгоор хамтран ажиллах санамж бичиг зурлаа.

ceci

Бидний хамтралын үнэ цэн

Бидний ирээдүй болсон хүүхдүүдэд бие бялдрын хөгжлөөс гадна сэтгэцийн эрүүл мэнд чухал тавигдах шаардлагатай болсон. Учир нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд нь тэдний ерөнхий сайн сайхан байдал, ирээдүйн амжилтын үндэс суурийг тавьдаг. Мөн  хүүхдийн хөгжил, суралцах, нийгмийн харилцаанд чухал үүрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, хэрэгцээг урьдиас олгож өгснөөр бид хүүхдүүдийг тэсвэр тэвчээртэй, амжилттай хөгжих, эерэг хувь хүн болгон төлөвшүүлж чадах билээ.

Focus on the Family Mongolia нь олон улсад туршигдаж, шалгарсан шилдэг арга аргачлалаар Сэтгэл зүйн зөвлөгөө сургалт, Насанд хүргэгчдэд, 5-18 насны хүүхдэд зөвлөгөө, сэтгэл засал, мөн байгууллагад сэтгэл зүйн сургалтыг санал болгодог билээ.



Дээш