Манай байгууллага мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээ системтэй удирдаж, удирдлагын тогтолцоогоо үр дүнтэй хэрэгжүүлэн ISO/IEC 27001 стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ шинэ оны босгон дээр гардан авлаа.
Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 Олон Улсын Стандартыг нэвтрүүлснээр бид харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй, бүрэн бүтэн байдал, хүртээмж, нууцлалыг хангах болон кибер халдлага, бусад тохиолдож болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
