Мэдээ

“Си И Си Ая Ассет Ван” ТЗК ХХК олон нийтэд нээлттэйгээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахад бэлэн боллоо
“Си И Си Инвестмент” ББСБ ХХК-ийн Хөрөнгийн зах зээлд үүсгэн байгуулсан “Си И Си Ая Ассет Ван" ТЗК ХХК нь олон нийтэд нээлттэйгээр, 3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “CECI ХБҮЦ 1” Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж, 10-р сарын 20-ноос эхлэн арилжаалагдахаар захиалгаа эхлүүлж байна.

“Си И Си Инвестмент” ББСБ нь өмнө нь 2 тэрбум төгрөгийн БОНД гаргаж байсан туршлагатай бөгөөд энэ удаад анхны ХБҮЦ-ийг гаргаж, Хөрөнгийн зах зээл дэх оролцоогоо улам тэлж байна.   

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ерөнхий нөхцөл: 

  • Үнэт цаасны төрөл: Автомашин барьцаалсан зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 
  • Хугацаа: 24 сар 
  • Жилийн хүү: 18.0% 
  • Нэгж үнэ: 100,000 төгрөг 
  • Нийт үнийн дүн: 3 тэрбум төгрөг 

Бид ХБҮЦ-ны баталгаа болгож, автомашин барьцаалсан 3.3 тэрбум төгрөгийн дүн бүхий, өндөр шалгуурыг хангасан зээлийн багцыг хөндлөнгийн, мэргэжлийн хоёр байгууллагаар шалгуулан тусгаарлаж байна. 

  • Үнэт цаас гаргагч: “Си И Си Инвестмент” ББСБ 
  • Андеррайтер: “Ти Ди Би Секьюритис” ҮЦК 
  • Бирж: “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” 
  • Захиалга өгөх утас: 7010-0261 

Бид ХБҮЦ гаргаж татсан эх үүсвэрээр Бизнесээ өргөжүүлэн тэлэх, Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн зориулалт бүхий бизнесийн зээлүүдэд түлхүү олгохоор төлөвлөөд байна. Иймд “Ухаалаг хөрөнгө оруулалт”-ыг дэмжих, хөрөнгө оруулалтаас өндөр хүүгийн өгөөж хүртэх зорилготой хэн бүхнийг бидний түүхийн томоохон амжилтыг хуваалцаж, шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд маань захиалгаа өгөхийг урьж байна. 

Захиалга өгөх холбоос: Та захиалгын хүсэлтээ энд дарж өгнө үү

 



Дээш