Мэдээ

C.E.C Investment - Ногоон зээлийг зах зээлд нэвтрүүллээ

“Ухаалаг хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ” уриатай Си-И-Си Инвестмент ББСБ ХХК нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн өсөлт хөгжлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажилладаг бөгөөд цаашид Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Ногоон зээлийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргалаа.

Ийнхүү тогтвортой хөгжил, байгаль орчны хамгааллыг эн тэргүүнд тавьж, Монголын ногоон эдийн засгийг дэмжих шинэ шатны хөрөнгө оруулалтын бодлогоо танилцуулав. Энэхүү бодлогоор дамжуулан C.E.C Investment нь ногоон бизнесийг дэмжих, хэрэглэгчдийн хариуцлагатай хэрэглээг урамшуулах зорилт тавин ажиллаж байна.

ceci

Ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах дараах бодлогыг хэрэгжүүлнэ.

  • Ногоон стандартыг хангасан нийлүүлэгчид, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа эрхэлдэг Ногоон барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарын ААН-үүдийг дэмжинэ.
  • Мөн ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний шинэлэг технологийг нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлж буй байгууллагуудтай, түүнчлэн нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тээврийн хэрэгслийн худалдаа эрхлэгчидтэй уян хатан нөхцлөөр хамтран ажиллана.
  • Ногоон стандарт хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг, борлуулалтыг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хэрэглэгчдийн хариуцлагатай сонголтыг дэмжинэ

C.E.C Investment нь зөвхөн бизнесүүдийг дэмжээд зогсохгүй, ногоон хэрэглээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэглэгчдэд чиглэсэн “Ногоон хэрэглээг дэмжих” зээлийн бүтээгдэхүүн санал болгож байна. Үүнд:

  • Ногоон автомашин, гэр ахуйн бүтээгдэхүүн болон барилгын материал худалдан авалт, ногоон орон сууц барих зэрэг хариуцлагатай худалдан авалтыг урамшуулна.
  • Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, хэрэглээнд зориулсан зээлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
  • Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчилсан олон нийтийн кампанит ажил зохион байгуулна.

Ногоон бүтээгдэхүүнийг сонголтоо болгож буй иргэд, бизнесүүд уг хөнгөлөлттэй хүүтэй зээлийг түргэн, шуурхай авах боломжтой.

Ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хамтран ажиллахыг хүсвэл 7772-5511 дугаарт холбогдоно уу. Мөн энд дарж бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

ceci



Дээш