Мэдээ

CECI: Бизнесээ томруулъя арга хэмжээнд Ивээн тэтгэгчээр оролцлоо

ceci

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамгийн том цугларалт - Бизнесээ Томруулъя чуулган 2025.05.31-ний нэг өдрийн турш 1,500 орчим бизнес эрхлэгчдийг нэгтгэн амжилттай зохион байгуулагдлаа. 

"Си-И-Си Инвестмент ББСБ" ХХК-ийн зүгээс уг арга хэмжээнд ивээн тэтгэгчээр хамтран ажилласан бөгөөд Жижиг дунд бизнес эрхлэгчдэд уян хатан санхүүжилтийн боломжийг бүрдүүлэх зорилготой Empowered by CECI 1.1 - Өсөлтийн хөтөлбөрийг арга хэмжээнд оролцогчдын хүрээнд зарлан хамрагдах хүсэлттэй оролцогчдоо бүртгэлээ. Уг хөтөлбөрийн хүрээнд дараах 2 санхүүжилтийн боломжийг Бизнес эрхлэгчдэдээ санал болгов. Үүнд:

А. Зээлийн эхний 6 сард 1.5% хүүтэй төлөлт хийх,

Б. Зээлийн эхний 6 сард Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх уян хатан нөхцөл бүхий 300 сая ₮ хүртэл дүнтэй Бизнесийн зээлийн санхүүжилтийг бүрдүүлэх боломж юм. 

Та санхүүжилтийн уян хатан боломжоо нээж, бидэнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно. Хамтын ажиллагааны талаар мэдээлэл авахыг хүсвэл 7772 5511 руу холбогдох боломжтой. 

Бизнес томруулах Ухаалаг хөрөнгө оруулалтын түнш - Си И Си Инвестмент ББСБ ХХК

 

ceciceci



Дээш